ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох 6 сэргэлтийг танилцууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 31

Хан Тайшир уулын аймаг, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал эхэллээ.

“Хан Тайшир уулын аймаг 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрөлх Алтай хөдөөгийн сэргэлт” сэдвээр илтгэл хэлэлцүүлснээр нээв.

Цаашид Говь-Алтай аймаг хэрхэн хөгжих вэ гэдэг асуултын хүрээнд “Төрөлх Алтай” ТББ-ын зүгээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг судалгааны байгууллагууд болон эрдэмтдийг оролцуулсан бодлогын судалгааг хийлгэсэн байна. Энэ нь эцсийн бодлогын судалгаа биш бөгөөд санал болгон дэвшүүлж байгаа судалгаа гэдгийг Д.Амарбаясгалан дарга илтгэлийнхээ эхэнд тодотголоо.

Энэхүү бодлогын судалгаагаар гарсан судалгааг орон нутгийн түвшинд болон УИХ, Засгийн газар төдийгүй орон нутгийн түвшинд хэлэлцүүлсэн бөгөөд цаашид бодлогын цөм болгож явах бүрэн боломжтой гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү Алтайчуудад танилцуулан, хэлэлцүүлж байгаа ажээ. Ингэснээр цаашид Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогод тусгахаас гадна улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүртэл тусгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа ажээ.
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.219.196) 2023 оны 08 сарын 01

Амарбаясгалан дураараа дургиж, албан бусаар аймгийн 100 жилийн ой гэгч юм зохион байгуулж, татвар төлөгч бидний мөнгөөр ирэх жилийн сонгуулийн шоугаа хийж байна. 100 жилийн ой тэмдэглэх талаар гарсан ЗГ-ын тогтоолд ГУЯ-АЛЦАЙ аймгийн нэр байхгүй ш дээ.

0  |  0
хүн(203.98.76.169) 2023 оны 08 сарын 01

Энэ нэг хулгайч царайтай юм.харваас нүдэнд хүйтэн юм.

0  |  0
З(202.126.89.210) 2023 оны 07 сарын 31

Энэ балиар юмнууд төрийн мөнгөөр наадамхэцэж шунахаар болиоч ард түмэн замд нь хааж явуулахгүй бай яа

1  |  0
Зоригт (192.82.76.89) 2023 оны 07 сарын 31

Одоо эд нарын ярианд итгэхээ больчихоочээ. Алийн болгон итгэх юм бэ. ЖДҮ шаачихаад ичихгүй ярина

0  |  0
Ь(66.181.161.61) 2023 оны 07 сарын 31

СЭРГЭЛТ гэж үг сонсохоор, уншихаар бөөлжмөөр болж бна

0  |  0
Аамраа(66.181.182.169) 2023 оны 07 сарын 31

Амарбаясгалан хулгайлсан мөнгөөрөө Алтай хөгжүүлэх үлгэр ярьж бн даа. Ичихгүй л ярих юм. Сайхан хулгайч шүү дээ

0  |  0
zochin(66.181.182.169) 2023 оны 07 сарын 31

Амарбаясгалан хулгайлсан мөнгөөрөө Алтай нутгаа хөгжүүлэх тухайгаа ярьж бн даа. Сайхан хулгайч ирэхгүй ярих юм даа

0  |  0
Top