Ж.Раймондо: Монголд олон улсын сайн туршлага  нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог хүлээн авч уулзжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. 

Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Талууд хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулах, шинэчлэн байгуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг хангахад анхаарахаа нотложээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 08 сарын 07

Mongold sain turashlag heregyi.Turiin avilagchidaal udamaar ni ustagchihval.Mongol uls mash bayan hychtei uls bolno.Eruusuu naad danhan tolgoitoos avhuulaad tonilogchihvol bolno.

0  |  0
Top