ТӨСВИЙН ХЭМНЭЛТ: Сургууль, цэцэрлэгийн барилгын давхрыг нэмэгдүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 10

Засгийн газраас 2022-2023 оны хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлсэн.

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, нийслэлд гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тогтоол баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж буй.

Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийн суудлыг шийдвэрлэх, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байна.

Засгийн газрын өчигдрийн  хуралдаанаар он дамжин хэрэгжиж байгаа 2023 онд ашиглалтад оруулах боломжтой ч энэ жилийн улсын төсөвт үлдэгдэл болон нэмэлт санхүүжилт тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 2024 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Мөн гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй зарим төсөл, арга хэмжээг дүгнэж, гэрээнд заасны дагуу алданги тооцох, шаардлагатай тохиолдолд цуцлах болон холбогдох бусад арга хэмжээ авахыг сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн хэмнэлт бий болгох зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн барилгын давхрын тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж, шаардлагатай бол боловсролын салбарын барилга байгууламжийн стандарт, норм дүрэмд холбогдох өөрчлөлт оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт мөн даалгалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэргэжилтэн(103.242.47.230) 2023 оны 08 сарын 10

Боловсролын газрын даргыг шалгуулсны дараа шалгалтыг өгөхийг бүх захирал эрхлэгч нар шаардаж байна Хуулийг сахиухуулах гэж байгаа бол энэ хүнээс эхлэх хэрэгтэй Баянхонгор аймгийн захын нэг хүнээс асуухад хэлээд өгнө Цуг архи уусан улсууд нь өөрсдөө ойлгоод ажаалаасаа гачихсан шүүдээ боловсролын газрын дарга болох шалгуур үзүүлэлтэнд тэнцээгүй энэ хүн ЗАНДАНШАТАРЫНХ болоод тэсээд байх шиг байна

0  |  0
захиралууд(103.242.47.230) 2023 оны 08 сарын 10

Баянхонгор өймгийн боловмролын дарга архи ууж байгаад ЗДТГ--ын даргаас халагдсан хүнийг яагаад таьсан юм бэ Манай аймгийн сургууль цэцэрлэгийн удирдагууд энэ хүний тугаалаар томилогдмоор гүй байна

0  |  0
багш(103.242.47.230) 2023 оны 08 сарын 10

Аймгийн Засаг дарга нарыг басамжилсан Боловсролын сайдаас ганц зөв шийдвэр гарах шиг боллоо Бөөнөөр кармаар руу нт ордог хөрөнгө оруулалтын нь өөрөө авчихаад өдөр ттсын байнгын хэрүүл болдог урсгал зардлыг аймагт нь өгөөд сургууль цэцэрлэгийн удирплагуудын өөрөө томилоод ОЮУ ТОЛГОЙ шиг тусгаар улс боллоо энэ хужаа цаоайт арайл муу санаатай хүн юма

0  |  0
Top