Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд өнөөдрийн /2023.08.23/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн.
Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэнэ.
Тухайлбал, “Боловсролын үндэсний зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай, “Төрийн өмчийн зарим сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар, Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 32 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )