Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Боловсролын үндэсний зөвлөл"-ийг ахална

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ боллоо. Хуралдаанаар шинэчлэн батлагдсан Боловсролын багц хуулийн талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулах шийдвэрийг гаргасан байна. Энэхүү зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болсон байна. 


Боловсролын үндэсний зөвлөл байгуулагдсанаар төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай боловсролын бодлого тогтвортой хэрэгжих, төр хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоо хэрэгжих, хүний эрх, эрх чөлөө хангагдах, хүний эрх, эрх чөлөөг хангасан, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг хэрэгжих зэрэг нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. 


ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top