Н.Учрал: Мэдээлэл технологийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ боллоо. Хуралдааны дараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Мэдээлэл, технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Өнгөрсөн зургаадугаар сард ICT экспо зохион байгуулагдсан. Үр дүнтэй, санал санаачилга хэрэгждэг байгаасай гэж хүсдэг. Энэ үеэр гурван чиглэлээр санал дүгнэлт гаргасан. Энэ үеэр 4.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Мэдээлэл технологийн компаниудын зүгээс Засгийн газарт санал тавьсан. Төр өөрөө программ хангамжийн саналд өрсөлдөхгүй байхыг хүссэн. Хувийн хэвшлээрээ ажил хийлгэх чиглэл барих саналыг хэлсэн. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргатай уулзалт хийж, Ерөнхий сайдын зүгээс тогтоол санаачилж батлуулах үүрэг өгсөн. Тиймээс тогтоолын төслийг баталлаа.

Төрийн захиргааны төв болон тэдгээрийн салбар харьяаны хүрээнд программ хангамжийг нэгтгэж үзэхэд 240 нэр төрлийн программ хангамжийг ашиглаж байна. Зах зээлд нэгэнт нэвтэрсэн программ хангамжийг шууд авч хэрэгжүүлэх, хувийн хэвшлээр ажлаа хийлгэх нь системийн тогтвортой байдлыг хангахад чухад үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top