Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ боллоо. Хуралдааны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр он дамнасан, гүйцэтгэл нь удааширсан барилгууд дээр хар жагсаалт хийж, 23 барилгын компанийн үйл ажиллагааг зогсоосон гэдгийг хэллээ.
Тэрбээр "Энэ хичээлийн шинэ жилээс тус хоёр сургууль, нэг цэцэрлэгийг нээхээр боллоо. Он дамжиж, гүйцэтгэл удааширсан обьектууд дээр хар жагсаалт хийх гэж байна. 23 барилгын компанийн ажлыг албан ёсоор зогсоосон. Удахгүй тухайн 23 компанийн нэрийг зарлана. Тендер авахдаа будлиантуулсан, олон жил дамнуулж төсвийг нэмж тендерийн хонгил үүсгэсэн компаниуд байгаа юм. Тиймээс цаашид төрөөс ямар нэгэн тендер, ажил авах эрхийг нь хориглож хар жагсаалтад оруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн хууль хяналтын байгууллагад шилжүүлж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 3 )
Авилгал үнэртэж
Угаасаа албаар удаашруулж хэдэн он дамнаж хариуцаж бгаа төрийг төлөөлсөн албан хаагч нар нь хамтраад баахан мөнгө төсвийг нь нэмж бгаад хувааж идэж уудаг ш дээ худлаа мэдэж бга бж мэджхгүй дүр эсгээд
САЙН БАЙНА