Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа өнөөдөр /2023.08.28/ авто замын салбарын төлөөлөлтэй хийж байна.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь өглөөний уулзалтын зорилго гэлээ.
Энэ үеэр "Эм Си Пи Жи Ар " компанийн захирал Б.Ананда "Замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд авто зам ашигласны хураамжийг нэмэх хэрэгтэй. Олон улсад авто машины явсан км-ээр нь тооцож хураамж авдаг. Ийм жишиг рүү явбал замын сангийн хөрөнгө нэмэгдэж, тэр хэрээр арчлалт ч эрс сайжирна. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр авто замын арчлалт хийж байна. Авто замын менежментийн системийг бодитоор хэрэгжүүлдэг болвол эх үүсвэр, төсөв ч шийдэгдэнэ. Нийслэлд 4 газар зам ашигласны төлбөр хураах цэг цахимжсан ч төлөлт хойрго байна гэсэн. Тухайн иргэн автомашинаа оношлуулахад урьдчилан төлбөрийг нь аваад, дараа нь явсан км-ээр нь тооцдог байж болно" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Машин эвдэж буй замын хохирлыг чамаас нэхэх юм уу айн
Тэнэгт
Тэнэг пацан чамаар заалгах уу, та нар олигтой зам тавьчхаад татвараа нэм гэж ярь.