Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа өнөөдөр /2023.08.28/ авто замын салбарын төлөөлөлтэй хийж байна.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь өглөөний уулзалтын зорилго гэлээ.
Энэ үеэр "Эн Би Си Си" компанийн ерөнхий инженер С.Ганхуяг "Би авто замын зөвлөлийн гишүүн. Манай зөвлөл энэ онд байгуулагдсан, 11 гишүүнтэй, авто замын орлого, зарцуулалтад хяналт тавьдаг байгууллага. Авто замын 23 сан Монгол Улсад байдаг, 8 эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг. Өнөөдөр зөвхөн төлбөр хураах цэгийн үйлчилгээний орлого л ил, бусдынх нь далд байдаг. Авто замын засвар, арчлалтад жил бүр 110 тэрбум төгрөг шаардлагатай байдаг ч улсын төсвөөс талыг нь баталж өгдөг. Замын сангийн орлогыг ил тод болгочихвол энэ 110 тэрбум төгрөгийг бүрэн олох боломжтой" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
ЖОЛООЧ НАРЫН ЖИЛ БҮР ОРУУЛДАГ АВТОТЭЭВРИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ ОРУУЛААД ОРСОНЫГ БАТАЛЖ ЦААС ОЛГОДОГ БАСНЫГ ЖОЛООЧ НАР МАШИНЫ НҮҮР ХЭСЭГТ НААГААД ЯВДАГ БАЙСАН ЭНЭ Ч ЗӨВ БАЙЖЭЭ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА 6,1 ГЭХЭД БҮХ МАШИНАВТЫН ҮЗЛЭГТ ОРЖ ДУУСААД ТҮҮНЭЭС ХОЙШ ОРООГҮЙ НЬ МЭДЭЭЖ ЭНЭ НААЛТАА АВЧ ЧАДАХГҮЙ ТИЙМ ҮЕД ЗАМЫН ЦАГДАА НАР ХЯНАЛТАА ТАВЬЖ ЧАДНА ОДОО БОЛ ЗАМЫН ЦАГДАА ЭНЭ МАШИН ҮЗЛЭГТ ОРСОНЫГ ЯАЖ БАТЛАЖ МЭДЭХ ВЭ ДЭЭ,ЭНЭ НААЛТЫГ СЭРГЭЭМЭЭР БАЙНА ШҮҮ,ДАРАА ЖИЛД НЬ ҮЗЛЭГТ ОРВОЛ ТҮРҮҮ ЖИЛИЙН НААЛТАА АВААД Л ХАЯНА БИЗ