Ж.Сүхбаатар: Би Хотын даргын орлогч биш

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.08.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би Хотын даргын орлогч биш. Хотын даргатай ижил эрх мэдэлтэй дарга ч биш. Надад тусгай байгууллага байхгүй, таван ажилтан л байдаг. Намайг Хотын дарга, сайд гэж хараад байна" хэмээн тодотголоо. 

Түүнчлэн "Түгжрэлийн эсрэг арга хэмжээний эцсийн шийд нь эдийн засаг, захиргааны арга юм. Маш богино хугацаанд машины тоог цөөлөх нь захиргааны арга юм. Дээр нь хандлагын өөрчлөлт их чухал. Тиймээс тайлбарлаж, таниулах, мэдээлэх ажлыг хийж байна. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн боломжийг нэмж байгаа. Санал, шүүмжлэл их явж байна. Үүнийг зөв үзэгдэл гэж бодож байна. Түгжрэлээр олон нийтийн хэлэлцүүлэг явах ёстой. Манай Үндэсний хороо тайлбарлан, таниулах ажлыг хийж байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.54) 2023 оны 08 сарын 29

Бодит ажил ганцыг ч хийгээгүй нэг жил боллоо. Хоосон гоншигнохоос өөр юу ч хийсэнгүй..Нэг л их бодлого ярьсан хүн. Үр дүн нүдэнд харагдахуйц бодит бүтээн байгуулалт хийгээч.

0  |  0
Зочин(103.212.119.96) 2023 оны 08 сарын 29

Энэ нэг балай юм их том загнаж байнаа. Ирэх сонгуулиар иймэрхүү юмнуудыг бүгдийг нь солих хэрэгтэй дээ таминь!\n

0  |  0
Зочин(59.153.113.229) 2023 оны 08 сарын 28

Чадахгүй бол эсвэл ажил хийх боломжгүй байгаа бол больчихооч, сэтэрт дуртай тэнэг ац вэ

0  |  0
Ман(59.153.114.62) 2023 оны 08 сарын 28

Ажлын албагүй, төсөвгүй давхацсан энэ сайдын албан тушаалыг боливол яасан юм бэ, ухамсраараа боличихооч Сүхбаатараа

1  |  0
Top