Өнгөрсөн онд ТҮГЖРЭЛД 269 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Өнгөрсөн онд хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн билээ.

Тэгвэл энэхүү төсвийнхөө 269 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулахад зарцуулсан талаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.08.28/ мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. 

Тэрбээр "Нийслэл өнгөрсөн жил 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулах эрхээ олж авсан. Өнгөрсөн жилд 269 тэрбум төгрөг нь зарцуулагдсан. Надтай хамаатуулж бичээд байна. Би тэр түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгтэй чинь ямар ч хамаарал байхгүй. Нийслэлийн төсөв битгий хэл сайдын төсөв ч байгаагүй. Тэр 420 тэрбум төгрөгийг шүүмжлэл гараад байхаар нь хасчихсан шүү дээ. Жил дараалж авсаар хэдэн ихнаяд хүрчихсэн юм шиг яриад байгаа юм" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgelgui dutrrk(202.55.184.18) 2023 оны 08 сарын 28

zail zail

0  |  0
Top