“Монголын төмөр зам” ТӨХК ажилчдын автобус түрээслэх ҮНИЙН САНАЛ АВЧ БАЙНА

2023 оны 08 сарын 29

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

“Монголын төмөр зам” ТӨХК нь дараах шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Цогтцэций өртөө”-ний ээлжийн ажилчдыг зөөвөрлөх 45 хүний суудалтай том оврын 2 ширхэг автобус түрээслэх “Тээврийн үйлчилгээ” үзүүлэх гүйцэтгэгчийг холбогдох материал, үнийн саналаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ны 17:00 цагаас өмнө Ganchimeg@mtz.mn цахим хаягаар ирүүлэхийг урьж байна.

Түрээслүүлэх автобус нь Улаанбаатар-Цогтцэций өртөө-Улаанбаатар чиглэлд сард 2 удаа тээвэрлэнэ.

Шаардлага:

Компанийн товч танилцуулга, тээврийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагыг нотлох баримт (хамтран ажиллаж байгаа байгууллагын гэрээний хуулбар сүүлийн 1 жил), улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

 

            Автобусны техникийн шалгуур үзүүлэлт:

Үйлдвэрлэсэн он:                                                      2009 оноос хойш

Импортлосон он:                                                       2018 оноос хойш

Жолооны хүрд:                                                          Зүүн

Суудлын тоо:                                                             45 хүний суудалтай

Төрөл:                                                                         Хот хооронд

Оношилгооны мэдээлэл:                                         2023 оны тээврийн хэрэгслийн үзлэг,  оношилгоонд орсон байх

Даатгалын мэдээлэл:                                               Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал

Татвар, хураамж:                                                      Бүх төрлийн албан татвар

Жолоочийн мэдээлэл:                                              D ангилалтай байх

Жич: Суудлын даатгал хийгдсэн бол давуу тал болно.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62 “Юнион бюлдинг” Б блок, 7 давхарт.

Утас: 70006464

Холбогдох албан тушаалтан” ЗУГазар Худалдан авалтын мэргэжилтэн Д.Ганчимэг

Утасны дугаар: 99137528

 

Top