Нийслэлийн Засаг Даргын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 30/А байрны баруун талын авто гараашуудыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг өнгөрсөн 7 хоногт явуулсан билээ.
Үүний дагуу дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн дөрөвдүгээр хорооны 30/А байрны баруун талын авто гараашуудыг буулгаж, газар чөлөөлсөн талбайд Засаг даргын орон тооны зөвлөх Ч.Болормаа, дөрөвдүгээр хорооны Засаг дарга Б.Батцэцэг нартай ажиллалаа.
Тодруулбал дүүргийн зүгээс тус чөлөөлсөн талбайд “Хайрхан хөгжлийн төв-4” спорт цогцолбор барилга барих, оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийх юм.
Сэтгэгдэл ( 2 )
11-р хороололд буулгасан гаражны газар ч гэсэн спорт амралтын бүс болгох хэрэгтэй дахин барилга барихгүй шүү хүний хөдөлгөөний даац хэтэрсэн зогсоол бариад л байвал машин нэмэгдээд л байна гэсэн үг. Машины тоо зогсоолтой шууд хамааралтай шүү зогсоолгүй бол машин авахгүй\n
ehleed hotoo hoggui bolgoj uz dee bid hogon dotor amdraad bna hotiin darga ene jaahan hotoo hoggui enh thegthei baigadag bolgoosoi