ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үс засуулбал ӨЛЗИЙТЭЙ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.08.31 / Пүрэв гараг / 
  • Билгийн тооллын: 15
  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 06.08-19.37
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Уул

Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top