Сүүлийн үед нэр бүхий зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр "Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв” -тэй холбоотой илт гүтгэлгийн чанартай худал ташаа мэдээллийг зориуд зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар тараах боллоо.
Тухайлбал “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлэх асуудалд Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож ашиг сонирхлын зөрчил гаргасан мэтээр гүтгэн, улайран дайрч байна.
“Драгон холдинг” ХХК-ийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс үүдэн замын түгжрэл нэмэгдэж, гэмт хэрэг зөрчил олноор гарч, хог хаягдал бөөгнөрөн иргэд оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн алба, СХД-ийн иргэд болон зорчигч үйлчлүүлэгчид олон жилийн турш удаа дараа гомдол санал гаргаж байсан билээ.
Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас байгуулагдсан ажлын хэсэг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчид, зорчигчдын эрх ашиг, тэдний эрэлт хэрэгцээ, авто замын багтаамж хүрэлцээ, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэр төлөвлөлт, зохион байгуулалтад үзүүлэх нөлөө зэргийг харгалзан “Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төв”-ийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэ ажилд ЗТХЯ болон Зам тээврийн хөгжлийн сайд хөндлөнгөөс оролцож, ямарваа нэг тушаал шийдвэр гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Гэтэл Даам.mn болон Мurch.mn зэрэг нэр бүхий мэдээллийн сайтууд амин хувийн ашиг сонирхлоо нийтийн эрх ашгаас илүүд үзсэн увайгүй этгээдүүдийн захиалгаар бодит байдлыг илт гуйвуулсан худал мэдээлэл тарааж Зам Тээврийн Хөгжлийн яам болон Зам Тээврийн Хөгжлийн сайдын нэр хүндэд зориуд санаатай халдаж буй тул асуудлыг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ үүгээр мэдэгдэж байна.
Мөн иргэд олон нийт Та бүхнийг нийтийн нийтлэг эрх ашигт илтэд харшилсан энэ мэт худал ташаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж ятгах тусам нягталж, гүтгэх тусам шүүн тунгааж эх сурвалжтай бодит мэдээлэл авч байхыг уриалж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Сэтгэгдэл ( 8 )
22 iin tovchoo hurtel hangalttai olon gazar talbai baihad zaaval shal uur tolgoitiin chigleld avaachdag ni yamar uchirtai um be. Oligtoihon nuugeed uguhgui bolohoor yaj ene ih tugjreenees holdohov dee.
Хамгийн ихээр хамгаалаад бсан хүншдээ. Хогийн гар вэ, хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж чадахгүй ийм амьтан зайлах хэрэгтэй
Энэ ч тийм ариунхан хүн бишээ хумсаа нууж чаддаг хулгайч шүү
Ene hogiin gar oroltsoogui baij chadahuu
юун их сандарч яаран мэдэгдэл хийж байгаа юм бол.нэгх нэр цэвэр хүн болж бгаа ухаантай юмуу? тэгээд ирэх сонгуульд өрсөлдөнө гэж бгаа юмуу? чамайг хулгайч гэдгийг бүгд мэднэ. чамд улс орноо гэх өчүүхэнч бодол байдаггүй. өмхий новш. чи удахгүй цээрлэл хүлээнэ.тун удахгүй.
Harin oroltsoogui geed suuj baihaar oroltsood bur huuchin 22 iin tiishee gargaachee mahan tolgoi mini ee. Hotiin tigjee ulam nemeed her haviin buh zam haagaad novshiin shiidver gargadag teneguud shuu.
МАН-н хамгийн өлөн 3-н нэг нь энэ Бямбацогт. Хөгийн новшийн амьтан. Үргэлж иймээрээ байхгүй. Хариуцлагаа хүлээх хүмүүсийн 2 эсвэл 3-р ээлжний тэргүүн эгнээнд чи шүү.
Ховдынхон ер нь нутгархаг, оролцоогүй гэж хичнээн хэлээд нэмэргүй дээ, оролцсон л болж таарна