Америкийн загвар зохион бүтээгч, кино найруулагч Том Форд 62 нас хүрлээ.
Тэр бол загварын түүхэн дэх хамгийн эсэргүү дизайнер бөгөөд брэндийнх нь зар сурталчилгааг зарим оронд хориглож байсан түүхтэй.
Түүний загваруудыг шагшин магтах хэсэг байхад нэг хэсэг нь бүдүүлэг, зохимжгүй гэж шүүмжилнэ. Ямар ч байсан Том Фордын ачаар загвар, секс хоёр салшгүй холбоотой болсон нь бодит үнэн билээ.
Томын бүтээл дотор нүцгэн даашинз тусдаа бүлэг эзэлдэг.
“amfAR Gala” ёслолд Рианна цээжээ бараг ил гаргасан даашинзтай ирэхэд шар хэвлэлүүд “Том Форд солиорчээ” гэсэн нийтлэл гаргаж байв.
2016 онд Нью-Йоркийн Загварын долоо хоног дээр Наоми Кэмпбелл Томын бүтээсэн 10 мянган долларын үнэтэй палаажтай ирсэн.
Дээд хэсэг нь тэр чигээрээ “тунгалаг” даашинз үнэхээр сайхан харагдаж байсныг хэлэх хэрэгтэй.
2014 оны “mfAR Gala-д Майли Сайрус бараг цээж нүцгэн ирж, олны шүүмжлэлд өртсөн. Гэсэн ч Том тоогоогүй, загваруудаа гаргасаар байв.
Хэдийгээр Форд Estée Lauder брэндээ зарж, ажлаасаа хөндийрсөн ч түүний бүтээлүүд түүхэнд үлдсэн.
Сэтгэгдэл ( 0 )