Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2023.09.06/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан талаар, “Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны туай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэх, танилцахаар төлөвлөсөн байна.
Хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )