Германы модель Тереза Фишер 31 настай, 184 см өндөр. Гэхдээ тэр долоон жилийн өмнө 15 см намхан байсан юм.
Анхны мэс заслаа тэр 2016 онд хийлгэсэн. Хөл уртасгах мэс засал. Өдөрт нэг мм сунах бөгөөд ер нь ясыг нь хугалаад дахин ургуулж байгаа мэт маш их өвддөг ажилбар. Нөхөн сэргээх эмчилгээ нь хүнд хэцүү, бас үнэтэй. Ингээд Тереза эхний хагалгааны дараа шууд 8,5 см өсчээ.
Тэсэхэд бэрх өвдөж байсан ч модель 2022 оны эхээр дахин мэс ажилбар хийлгэлээ. Энэ удаад тэр 6,5 см өссөн байна. Эмч нар хийхгүй гэж эрс татгалзсан ч Тереза удаан гуйсаар зөвшөөрүүлж чаджээ.
Зун гэхэд Тереза өндөр өсгийт углан, фитнессийн танхимд очдог болоод байв. Нийт 15 см өсөхийн тулд тэр 128 мянган фунт стерлинг зарцуулжээ.
Яагаад гэж асуух хүн олон байлаа. Энэ болгонд Тереза өөртөө итгэлтэй болохын тулд гэж хариулж байв.
Гэвч хоёр дахь хагалгаанаас хагас жилийн дараа нөхөр нь түүнээс салжээ. Германы найруулагч Томас Бренд тэр хоёр 2019 онд гэрлэсэн хосууд.
Харин салсныхаа дараа бүсгүй нөхрийнхөө төлөө хагалгаанд орж байснаа ярьсан юм. MDR Jump радиод ярилцлага өгөхдөө тэрээр “Томас байнга өндөр хүүхэн таалагддаг гэж хэлдэг байсан. Намайг илүү өндөр байсан бол улам илүү хайрлах байсан гэж ярьдаг байв. Тэр намайг мэс засал хийлгэ гэж ятгасан. Би ийм мэс засал байдгийг ч мэддэггүй байлаа. Тэгээд хагалгаа хийлгэсний дараа тэр яваад өглөө. Түүнтэй учрахаасаа өмнө би биендээ дуртай, өөртөө итгэлтэй байсан. Ийм хагалгаанд орсондоо ичиж байна. Хэрэггүй биеэ оролдлоо” гэж нууцаа дэлгэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Одоо ч яахав сарын тэмдэг зогсоод ирэх үед яс нь нэг эвгүй пманд сохиход л бараг шууд хугарна, ясны сийрэгжилттэй болсон
Хайран эрүүл хөл хөрөнгө мөнгө ч яахавдээ тийм урт ясаар яадаг бнаа бас өөртөө ч биш нэг муу хар юманд зориулж өөрийгөө тамлуулсан бна