Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.06/ боллоо. Хуралдааны дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болж шинэ удирдлага томилогдсоноос хойш жижиг Тавантолгой нүүрсээ биржээр биш шууд гэрээгээр зарж эхэлсэн. Уул уурхайн салбарт ил тод байдлыг авч ирэх, орлогоо нэмэгдүүлэх, хариуцлагатай байх зэрэг явцыг зогсоох, хаалганы цаана сууж гэрээ хийдэг бүгдийг болиулахын тулд ажиллаж ирсэн. Харамсалтай нь, жижиг Тавантолгой дээр энэ асуудал гарч байна. Бид ийм зүйлтэй эвлэрэхгүй. Зарж болно, зарсан нүүрс нь хилээр гарахгүй л гэсэн үг" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Kachin um be ,dur duraraa ezengui fmet oilgohgui bn
эзэнгүй, хүчгүй, зангараггүй , сул дорой төртэй Монголд л ийм гажиг, дураараа дургидаг зүйл гардаг байх даа.... 1 жижигхэн компанийг диулдэггүй яачихсан төр вэ???????????????