Ж.Ганбаатар: Халзан бүргэтэйн ордыг эзэмшигчийн хувьцааг ХХБ 100 хувь эзэмшдэг

2023 оны 09 сарын 06

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.05/ боллоо.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Мянгат сумын нутагт орших Халзан бүргэтэйн ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж, орон нутгийн иргэдийн саналыг харгалзан шийдвэрлэж, арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Халзан бүргэтэйн орд дээр хоёр тусгай зөвшөөрөлтэй, эзэмшигч нь “Монголиан нэшнл рийр ийрт” компани байна.

Тус компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа, хөгжлийн банк эзэмшиж байна. Анх лиценз олгогдсон хугацаа 2001, 2004 он байна. Улсын бүртгэлд нөөцийн ангилалд, газрын ховор элемент гэсэн ангилалтай бүртгүүлсэн.

268 сая тонн хүдрийн нөөцийн бүртгэлтэй, эсэл буюу эцсийн бүтээгдэхүүн 1.2 сая тонн /Монгол орны газрын ховрын нөөцийн 30 гаруй хувь/ Монгол Улсын хувьд том хэмжээний орд гэж болно" гэв.

Уул уурхайн яамнаас 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дотоод хяналт, шалгалт явуулаад энэ уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарчээ.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчны яамаар батлуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн учраас акт тавьсан. Гэвч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан учраас Засгийн газраас өнөөдөр тогтоол гаргасан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (59.153.112.131) 2023 оны 09 сарын 06

чихэр Ганбаатар сурсанаараа дээрэмдэнэ дээ

0  |  0
Батаа (119.40.103.6) 2023 оны 09 сарын 06

МАН хүний юм луйвардахдаа мэргэн юм аа

0  |  0
Top