Х.Нямбаатар: Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл бэлэн болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 06

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.06/ боллоо. Хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийв.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Шүүх эрх мэдлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргалаа. Өнгөрсөн 2021 онд Шүүхийн тухай хууль батлагдсан. Батлуулахдаа 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ШЕЗ гэдэг байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгон хуульчилсан. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн шүүгч нарт хариуцлага хүлээлгэдэг Шүүхийн сахилгын хороог байгуулсан. Дараагийн том зорилт бол шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох юм. Төсөл нь бэлэн боллоо, намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top