Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.06/ боллоо. Хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийв.
Энэ үеэр нүүрсний сонсгол явуулах ажил ямар шатандаа яваа талаар тайлбар өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт хуралдаж шинжээч томилохоор болсон. Маргааш ирц бүрдэх юм бол Түр хороог хуралдуулна. Бүрдэхгүй бол маргааш хуралдаж, шинжээч нараа томилно. Ер нь, аравдугаар болон арваннэгдүгээр сард нүүрсний сонсгол явуулахаар төлөвлөж байна. Хууль, хяналтын байгууллагад тодорхой бичиг хүргүүлэхээр бэлтгэж байна. Хэрэг нь шүүхэд шилжсэн зарим хүнээс мэдээлэл, мэдүүлэг авах бодолтой байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Ee chadahgui ee