Өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр Улсын арслан М.Бадарч осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн.
Энэ талаар "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 07:41 минутад Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, "Баясах трейд" ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй "UTV" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна" гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Ослын улмаас М.Бадарчийн гар гэмтсэн бөгөөд ГССҮТ-ийн гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор түүний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байгаа гэдгийг тус эмнэлгээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Жүжиглэмэр аядаад бн уу даа
Зүгээр л сэтгэл нь тавгүйрхээд уул руу гарна ч гэж юу байхав, шинэ машинтайгаа өнхөрнө гэж ч юу байхав. Бөхийг Увсынхан ямар өмчлөөд авчихсан ч биш дээ. тэр Батсуурь энэ тэр бол балмад юм байна лээ. Миний л бодлоор бол бөхчүүдийн дунд маш их өш хонзон, өрсөлдөөн байна.