Гэрч ууж байсан эмээ зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

Үндэсний спортын арбитраас допингийн маргааныг хянаж дууссан талаар өнөөдөр /2024.05.10/ мэдээлэл хийлээ.

Үндэсний Спортын Арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа “Монгол Улсын арслан М.Бадарч мэдэгдлийн хариуг өчигдөр орой 17:00 цагт ирүүлсэн. Энэ үед шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ нь юу вэ гэхээр шинээр гэрч гарч ирсэн. Гэрчийн хүсэлтээр нэрийг нь хэлэх боломжгүй. Өргөдлийн агуулга нь “Миний бие өөрийн биений онцлогийг харгалзан үзэж Турк улсаас биеийн эсэргүүцэл сэргээх, эстрогений тэнцвэртэй байдлыг хангах бодис агуулсан эмийг өдөрт дөрвөн удаа ууж эхэлсэн. Эм хэрэглэж байх хугацаандаа зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж магадгүй гэж үзэж байна. Тиймээс энэ эргэлзээтэй асуудлыг шийдэх зорилгоор өөрийн хүсэлтээр гэрчээр оролцож байна” гэсэн байна. Үүнтэй хамтруулан эмнэлгийн дүгнэлт, зургуудыг хавсаргасан байна. Ингээд давж заалдах комиссын шийдвэрийн дагуу талуудын хүсэлтийг хаалттай хэлэлцэх гэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.214) 2024 оны 05 сарын 12

”Бадарчин” нэртэй зохиолын сэдэв бэлэн байна. Наадамд түрүүлэх, найман зуун саяаас татгалзах, уулнаас онхолдох, уух эмээ андуурах гэх мэтээр зохиол тун сонирхолтой үргэлжилдэг шүү

0  |  0
ах(59.153.112.50) 2024 оны 05 сарын 11

Ажиглаад байхнаа баруун аймгийн бөхчүүд бөх сонирхогчид л монголын үндэсний баярыг хутган үймүүлж энэ бүхнийг хийгээд байгаа юм бишүү . Худал гэвэл аварга болсон гаруудын наадмын барилдааны бичлэгийг үзээрэй

1  |  0
Зангараг(59.153.115.249) 2024 оны 05 сарын 11

Бадарч бацаан идэж ууж цусалчихаад дараа нь гоншгонох хэрэггүй. Өөрийгөө чи л балласан хохь чинь гэхүү дээ.

0  |  1
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 05 сарын 12

Хэргээ хүлээж ёс суртахуунтай байгаач бөх гэхээр л олигүй амьтас байхуу...

2  |  1
Зочин(49.0.138.250) 2024 оны 05 сарын 12

Сүүлийн үеийн бөхчүүд жудаг,худраггүй болжээ! Ядахдаа шударга байлдаа!

2  |  0
Зочин(66.181.187.135) 2024 оны 05 сарын 12

Хэрэглэсэн нь үнэн. Наад гэрч гээд гар чинь мбнгөний нахуй байна. Ингэж эргэж буцсан шүүх гэж хэзээ хаана байсан юм бэ? Ёстой манайд л ыайдаг ыайх. Бадарч та нарыг доромжилж 2 он. Ёмьютой таарёан таар шжюуудайнууд.

2  |  0
зочин(66.181.167.4) 2024 оны 05 сарын 12

Шинжилгээний хариу бол үнэн л юм байна, Бадарч юм хэрэглэх нь бол хэрэглэсэн л юм байна гэж ойлгогдож байна даа, чухам ямар нөхцөлд яаж хэрэглэсэн нь тусдаа асуудал байх оо, гэр ч Бадарч хоёр л хоорондоо учраа олох хэрэгтэй юм биш үү, шүүх цагдаагаар яваад гэрчийн үйлдэл тогтоогдвол Бадарчийн хохирлыг барагдуулна л биз

2  |  1
Top