Допингийн шинжилгээний хариу 4 хоногт ирлээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 04

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн "Таравлин" хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ТЭМЦЭЭНИЙ ҮЕИЙН 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авч ажилласан.

Сумын заан цолтон болон залуу 668 бөхийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс сонгож авсан 12 бөхийн шинжилгээний хариу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-ээс 02.28-ны өдрийн 19:35 цагт буюу сорьц тээвэрлэсэн нислэгийн хуваариас шалтгаалан 4 хоногийн дотор Монголын үндэсний бөхийн холбоо ба Допингийн эсрэг үндэсний байгуулаагад ирсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu