Улсын арслан М.Бадарчийн нэхэмжлэлтэй допингийн зөрчилтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаан хоёр өдөр үргэлжиллээ.
Шүүхээс Улсын арслан М.Бадарчийг додинг хэрэглэсэн гэж үзсэн ч түүний тамирчны эрхийг эдлүүлээгүй учраас эцсийн шийдвэр гаргах хугацааг ирэх долоо хоног хүртэл сунгах шийдвэр гаргажээ. М.Бадарчийн эрхүүдийг хангуулах долоо хоногийн хугацааг допингийн эсрэг байгууллагад өгөв. Мөн энэ мэдэгдлийн хариу тайлбар гаргах эрхтэйг М.Бадарчид мэдэгдэн хуулийн дагуу хамтран ажиллах санал хүргүүлж буйгаа илэрхийлжээ.
Эцсийн шийдвэр гарах хүртэл М.Бадарчийн барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж барилдах эрхийг нэг жилээр хасах боломжтой гэдгийг сануулжээ.
Хуралдааны үеэр Улсын арслан М.Бадарч:
Миний зүгээс хувь хүний хувьд хардалт байгаа. Тухайн үед 5-ын даваанд даваагаа наймаалцаач гээд 800 сая төгрөг санал болгосон юм. Эдгээр хүмүүсийн явуулга байж болзошгүй гэх хардлага бий. Хүний нэр дурдмааргүй байна. Илэрсэн гэх бодисын тухай би мэдэхгүй. Халуун савтай цай зэрэг ирэх тохиолдол байна. Өөрийн дэвжээний багш нар учир тэднийг хардах зүйл алга гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
сумо шиг болгчих хэн допинг хэрэглэнэ хамаа алга сумо шиг л байна биз Энэ бөхчүүдийг дэлхийн аварга болсон юм шиг урамшуулдагаа боль
муу эргүү бөхчингүүд хүртэл шударга эр бяраа үзэлцэж чадахгүй авилга хахууль луйвар хулгай хийдэг болчихсон үе чинь аль эрт байж байсан зүйл биздээ эргүү бөхчингүүд ээ