Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр /2024.05.08/ допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна.
Уулзалт Монгол бөхийн өргөөний хойд талд байх "Миллениум плаза" төвийн 501 тоот танхимд 16:00 цагт товлогджээ.
Уулзалтад оролцох урилгыг “Спортын арбитр” ТББ мөн МонголынҮндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлсэн байна. Тус уулзалтад МҮБХ-ны Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд бөхийн багш дасгалжуулагчид, бөхчүүд хүрэлцэн ирж оролцох нь нээлттэй болно.
Сэтгэгдэл ( 0 )