Улс төрөөс "хөөгдсөн" С.Жавхлан ТӨРХӨМДӨӨ БУЦЖЭЭ

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

Цагтаа "Зохиолын дууны ханхүү" гэгдэж явсан МУГЖ, дуучин С.Жавхлан нэг л өдөр улс төрд хөл тавьж УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт бие дааж нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг. Гэхдээ төрийн түшээгээр ажилласан дөрвөн жилийн хугацаанд бие дааж нэг ч хууль санаачилж, батлуулаагүй гэж ярьдаг. Эсрэгээрээ АН-д элсэж, хэсэг хугацааг өнгөрүүлсэн. 

Удалгүй мань эр 2021 оны намар "АН дотроо маш их хэрүүл, уруултай байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. Хэрүүлтэй айлаас зөв шийдвэр гардаггүй. Тиймээс АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь, миний үзэл бодол, итгэл үнэмшил энэ намтай таарахгүй, тохирохгүй байна. Цаашид цэвэр уран бүтээлээ үргэлжлүүлж хийх болно" хэмээн мэдэгдсэн юм. 

Тэр цагаас хойш УИХ-ын гишүүн асан С.Жавхлан үнэхээр ч улс төрд "харагдаагүй". Харин үе үе урлагийн тайзнаа үзэгдэх болсон. Өөрөөр хэлбэл, нам гүм амьдрах болсон гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан, МУГЖ, дуучин С.Жавхлан өнөөдөр /2023.09.11/ өөрийн цахим хуудаснаа урлагийн салбартаа эргэн ирж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр "Төв цэнгэлдэхэд тоглолт хийх үү. Яах вэ. Санал ирээд хоёр сар шахам болж байна. Санаа оноо юу байцгаана. Шийдээгүй л байна" хэмээн сонсогч, фенүүдээсээ санал асуужээ.

Ямартай ч урлагаасаа "урваж" улс төрд хөл тавьсан ч тэр салбар нь өөрт нь тохироогүй, тохирохгүй гэдгээ мэдээд улс төрөөс "зодог тайлсан" С.Жавхлан төрхөмдөө буцаж, урлагийн салбартаа эргэн ирж байгаа бололтой. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сумьяа(103.212.117.56) 2023 оны 09 сарын 18

Төв цэнгэлдэхэд дэмий байхаа Бөхийн өргөөндөө тоглолтоо хийсэн дээр

0  |  1
Энгш(43.242.243.127) 2023 оны 09 сарын 14

Эрдэнэчимэг маш их хартай юм шиг бгн урлагийн хүмүүс чинь тэр хэмжээний юмыг тоохгүй орхи үр хүүхэдээ бод Баясгалантай хамт тоглолтоо орон даар явж хийлдээ маш их хүлээгээд бна хан хүү минь та хоёр бол зуунд давтагдахгүй дуучид шүү амжилт хүсье! Эрлэнэчимэгээ аашаа татаад нөхрөө авалдаа 4 хүүхэд төрүүлчээд зарим нэгэн юмыг хажуугаараа өнгөрөөж бай нэг амьдарнаа рүн чинь уужуу юмшд

0  |  0
Зочин(66.181.161.27) 2023 оны 09 сарын 12

Энэ даль дуль гэсэн юм хэнд хамаа байна

0  |  0
Д.Ариунболд(202.9.46.218) 2023 оны 09 сарын 11

ингэхэд Увс нутгийнханаасаа уучлалт гуйсан болов уу.газар шороогоо ташуурдаж,нутаг нугынханыгаа миний дууг бүү сонс гэж байсан билүү.\n

0  |  0
Сонсогч(103.212.119.173) 2023 оны 09 сарын 18

Эхнэр хүүхэддээ бас очоо. Хэсэг гадуур тэнэлээ одоо болоо биздээ ккк

1  |  0
Зочин (103.57.94.244) 2023 оны 09 сарын 11

Бөхийн өргөөнд тоглолтоо хийеээ, оройдоо сэрүүн болж, хүйтэн байдаг болжээ, амжилт хүсье

0  |  0
Зочин(139.5.217.167) 2023 оны 09 сарын 12

Эхнэр хүүхэддээ очих хэрэгтэй дээ ... хөөрхөн охид хөвгүүнтэй шүү дээ... эр хүн шиг байгаарай..

3  |  0
Top