Та гэртээ суугаад элдэв бусын график ширтэн, ямар нэгэн юманд улайран нvдээ ширгэтэл компьютерийн дэлгэц рvv өлийн
орчих шахам суугаа хvмvvсийг харсан уу? Харсан бол хvн ямар зовлонтой ажил хийж байгааг хараад л ойлгосон байх. Энэ бол хөрөнгийн захад ажиллагсад юм. Нэг талаас залхуутай зовлонтой ажил мэт боловч, нөгөө талаас биржийн зах зээл шиг сонирхолтой, ашигтай, сэтгэл догдлуулсан зvйл байхгvй. Энэ зууны баян хvмvvсийн баялгийн ихэнхийг бvтээсэн зvйл нь чухам vнэт цаас юм.
Монголчууд бид хөрөнгийн зах зээл гэхээр хvрч болохгvй тэнгэрийн амьтан мэтээр ойлгосоор ирсэн нь саяхан хvртэл билээ. Хөрөнгийн зах гэдэг нэр нь ч цаанаа нэгийг шивнэсээр байгаа биз. Энэ захын сайхныг мэдсэн цөөхөн хэдэн хvмvvс ашиг олж мөнгөө өсгөж суугаа бол нөгөө хэсэг нь мөнгөө банкинд хадгалуулан хvvгий нь авч суугаа байх.
Гэвч хөрөнгийн зах судлаачдын дvгнэлтээр хувьцаа худалдаж авсан хvний хөрөнгө 1-2 жилд 3 дахин өсдөг бол, хадгаламжинд хийсэн мөнгө 4 жилд 1 дахин өсдөг байна.
Хvн ямар ч аргаар мөнгөтэй болж болно. Харин олсон мөнгөө өсгөх зарчмын 3-хан арга байдгийн нэг нь vнэт цаасаарх хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл та хувьцаа бондын арилжаанд оролцсоноор хөрөнгөө өсгөх боломжтой. Жишээ нь та 1000.000 төгрөгөөр Монголын хөрөнгийн биржээс 2010 оны 1-р сард Шарын гол ХК-ны хувьцааг 1696 төгрөгөөр авсан бол оны сvvлд буюу 12-р сард нэгж хувьцаа 10300 төгрөг болоход зарж анхны хөрөнгө оруулалтаа 1 жилийн дотор 6 дахин өсгөж 6000.000 төгрөгтэй болох байжээ. Заримдаа бидэнд энэ мэт амжилттай хөрөнгө оруулалтын жишээ томоохон тvлхэх хvчин зvйл болдог.
Танд ч гэсэн “би энэ зах зээлийн талаар хангалттай мэдлэггvй, миний хийх ажил яавч биш”, “надад их мөнгө байхгvй”, “энэ зах зээлд оролцогчид онцгой хvмvvс байдаг, би тэр нь биш”, “бvх мөнгөө алдчихвал яана” гэсэн бодлууд байдаг уу?
Эсвэл энэ захын тухай ойлголттой боловч чухам хаанаас яаж эхлэхээ мэдэхгvй байна уу?
Тэгвэл чухам тэр хvмvvст зориулж гаргасан энэхvv ном нь хувьцаа болон бондоор Монголын болон дэлхийн хөрөнгийн биржvvдийн арилжаанд хэрхэн оролцож мөнгөө өсгөх талаар арга зvйн нарийн зөвлөгөөнvvдийг багтаасан байгаа.
Та тодорхой хэмжээний мөнгөтэй дээр нь зах зээлд оролцох чин сонирхолтой бол дэлхийн бvх улсын зах зээлд хөрөнгө оруулах боломж бvх хvнд нээлттэй.
Монголын хөрөнгийн зах зээл дээр гол санхvvгийн бvтээгдэхvvн нь хувьцаа болон бонд байгаа учраас эхний цуврал номын хvрээнд Монголд арилжигдаж байгаа хэрэгслvvд болох хувьцаа, бондын талаар дэлгэрэнгvй бичиж энэ хоёр хэрэгслийг ашиглан мөнгө босгох аргуудыг тусгалаа.
Дараагийн цуврал номонд уншигч та бvхний хvсэл шаардлага сонирхол байвал бусад Опцион, Фьючерс, Вексель, Сертификат, Чек, Форвард зэрэг vvсмэл vнэт цааснуудыг ашиглан хэрхэн санхvvгийн эрсдлээ бууруулдаг талаар бичих болно.
Эцэст нь хэлэхэд, 1 ширхэг зоосыг хvртэл эргэлтэнд оруулж байх хэрэгтэй гэдэг сургаалиараа алдартай хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг Воррен Баффет шинэ төрсөн хvvхэддээ ор авахын оронд мөнгөө эргэлтэнд оруулна хэмээн хvvхдээ шургуулганд унтуулж байсан гэдэг. Яагаад ингэх болов? Хөрөнгийн зах зээлийн амтыг мэдэрсэн хvний зайлшгvй хийх ёстой алхам байсан байж ч магадгvй. Та ч гэсэн энэ зах зээлд нэгэнт хөл тавьсан бол гарч чадахаа байх болно гэдэгт би итгэлтэй байна.
Тус ном нь
Интерномын дэлгvvр /МТVП-ын урд талд/
Мир номын дэлгvvр /Метро молл их дэлгvvрийн 1-р давхарт/
Боловсрол номын дэлгvvр /МУИС-ын 2-р байрны урд Улсын төв архивын байранд/
Азхур номын дэлгvvр
Эрдэм номын дэлгvvр /хороолол/
T.O.B.S номын дэлгvvр
Билэг номын дэлгvvр /Билэг их дэлгvvрийн 1-р давхарт/-vvдээр тус тус 12.000 төгрөгний vнэтэй зарагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )