Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын ажилласан 10 аймагт ДЭД БҮТЭЦ тулгамдсан асуудал болсон байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.20/ боллоо. Хуралдааны дараа ҮГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийв. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажиллаж байгаа ажлын талаар товч мэдээлэл өглөө. Ерөнхий сайд өнөөдрийн байдлаар 10 аймагт ажиллаад байгаа аж. Энэ онд нийт 16 аймагт ажиллах зорилго тавьсан талаар мэдэгдлээ.

Тэрбээр "Ажилласан 10 аймагт голдуу дэд бүтэц тулгамдаж байна. Аймаг орон нутгийг холбосон авто замын төслийг хэрэгжүүлэх тал дээр ард иргэд олон санал хэлж байна. Говь-Алтай аймгийг Завхантай, Ховд аймгийг Увстай холбох асуудлыг ярьж байна. Дулаан хангамж, түүний дэд бүтцийн асуудал тулгамдсан асуудалд болсон байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top