Ж.Ганбаатар: Шатахууны үнэ нэмэгдэхгүй, нөөц хангалттай бий

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.09.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Дизель түлшний нөөц түүхэнд байхгүй хэмжээнд хангалттай байна. Засгийн газрын тогтоосон 30 хоногоос илүү хангалттай байна. Тиймээс ургац хураалтад ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй. АИ92 шатахууны үнэ Улаанбаатар хотод 2490 төгрөгөөсөө хэтрэхгүй. Үүнийг сарын дотор хэтрэхгүй гэдгийг хэлэх байна. Хөдөө орон нутагт тээвэрлэлтийн үнэ нэмэгддэг. Нөөц хангалттай байгаа" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top