"Эрдэнэс Тавантолгой” ХК биржийн арилжаагаар 5,190.4 мянган тонн нүүрс борлууллаа

2023 оны 09 сарын 22

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 65 багц буюу 416 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа.

Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 143.1 ам.доллароос дуудаж, 176.1 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 47 удаагийн арилжаагаар 607.0 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,190.4 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top