“ЭТТ” ХК БНХАУ-ын 400 гаруй ААН-тэй хамтран ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29

“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсанаасаа хойш БНХАУ-ын 400 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, нүүрсээ худалдан борлуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь компаниас авсан нүүрсээ эцсийн хэрэглэгчид хүргэх замаар арилжаа хийж ирсэн. Тиймээс Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг, нүүрсний хэрэглээтэй компани, аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн дундын зуучлалгүйгээр шууд харьцаж нүүрсээ борлуулдаг болох бодлогыг компанийн зүгээс баримталж байгаа юм. Энэ удаагийн ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан Монгол-Хятадын тав дахь удаагийн экспогийн үеэр Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг Нүүрс химийн үйлдвэрлэл эрхлэгч СС7 ХХК, SXCoal ХХК, “Ан Ган” гангийн үйлдвэр, Хятадын нүүрс тээвэр, арилжааны нийгэмлэг, Тиен И групп, Шан Дун Энержи Групп, Шүй Ян Групп, Чайна Энержи Тяньжин кокин коал, Бугат хотын гангийн үйлдвэр, Чайна Коал ХХК, SINOMACH (Жян Су - Су Мэй Да) ХХК, Нин Бө Хуа Мао Интернэйшнл Трэйд компани, Лиао Нин Үзэсгэлэн Худалдааны Групп, Mysteel.com, Ся Мэнь Интернэйшнл Трэйд Чи Нэн ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож уулзлаа.

Уулзалтуудыг компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүд компанийн нөхцөл байдлын талаарх танилцуулга, мэдээлэл өгөх, мөн бүтээгдэхүүний чанар, нүүрсийг үнслэгийн хэмжээнээс шалтгаалан шинэ ангилал үүсгэж байгаа байдал, хамтран ажиллагсдын талаар болон нүүрсний бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх бодлогын хүрээнд уулзалт хийж байгаа бөгөөд сонирхогч компанийн зүгээс биржээр худалдан авах боломж нээлттэй байгааг танилцууллаа.

Энэ удаагийн уулзалтууд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран ажилладаг гэхээс илүүтэйгээр шинэ худалдан авагч, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч, шинэ хэрэглэгч хайх, хэлэлцээр хийх, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргаж буй нүүрсийг биржийн арилжаагаар худалдан авах санал болгох, компанийн мэдээ мэдээллийг сурталчлах, тогтмол мэдээллээр хангах чиглэлд түлхүү ажиллалаа.

БНХАУ-ын компаниудын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа, биржийн арилжаанд идэвхтэй оролцож өөрсдийн шаардлагатай нүүрсний төрлийг хүссэн хэмжээгээр захиалах, урт удаан хугацааны хамтын ажиллагаатай ажиллахаа илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваахүү(66.181.160.68) 2025 оны 08 сарын 29

Уурхайнуудыг бол хаасан нь л дээр шүү хажуу дэргэд нь амьдраад байгаа бүхэл бтэн аймгаараа сумаараа ямарч ашиггүй хордож сүйдэж амьд байх амьдрах эрхээрээ олон жилээр хохирч байна хаах л хэрэгтэй бусдын хэрэгцээг хангах гэж нэг хэсэг нь бүх зүйлээрээ золиослогддогийг болих хэрэгтэй Өмнөговьчууд бүх нийтээрээ тэмцэж зогсоох нь зөв ямарч уурхай хэрэггүй хүний үг өүрийг хүлээн авахыг юм бол яах гнж ийм юм тавьдаг юм админ устгана ч гэх шиг эргүү хог вэ уул уурхайнууд юу ч болсон гэж хэлэхэд багадахаар байхад

0  |  0

Irgen(66.181.180.159) 2025 оны 08 сарын 29

Argagui sh dee.

0  |  0
Top