"Эрдэнэс тавантолгой" ХК 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрс арилжлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 01

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар арилжаалсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан бол түүнээс хойш хамгийн өндөр дүнтэй арилжааг  хийлээ.

Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 4 удаагийн арилжааг амжилттай хийж 62.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.22 сая тонн нүүрсийг худалдав.

Арилжаанд нийт 7 харилцагч оролцож БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 512 мянган тонн 1/3 коксжих нүүрс, 512 мянган тонн эрчим хүчний нүүрс, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 192 мянган тонн эрчим хүчний нүүрс тус тус худалдан авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top