НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байга билээ.
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар дээд хэмжээний уулзалт хийж, хоёр орны харилцааны хөгжлийн талаар санал солилцсон байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол хоёр улс олон салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг үнэлээд Монгол Улс газар доорхи баялаг, түүхий эдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Хан-Мон”-ын газрын ховор металлын хамтын ажиллагааны төслийг саадгүй явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол 2030 оны Бусаны дэлхийн яармагт дэмжлэг үзүүлэхийг хүсч, энэ сарын 21-ний Солонгос-Монголын дээд хэмжээний уулзалтын үеэр ашигт малтмалын хангамжийн сүлжээ, цаг уурын салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол хэлэхдээ, 2050 он гэхэд нүүрс хүчлийн хийг саармагжуулж, энэ оны хоёрдугаар сард байгуулсан Солонгос-Монголын Уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хоёр улс хамтран хувь нэмэр оруулна. Үүний зэрэгцээ энэ онд байгуулагдсан Солонгос-АНУ-Монголын зөвлөлдөх байгууллагаар дамжуулан гурван улсын улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн салбарт бодитой хамтын ажиллагааг хөгжүүлэх болно гэдгээ мэдэгдэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын ойрын хөрш, стратегийн түншийн хувьд Солонгос улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх маш өндөр нөөцтэй” гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цааш хэлэхдээ “Солонгос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа газрын ховор металлын ашигт малтмал, шинэ хот байгуулалт, хүний солилцоо зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна” гэлээ. Хоёр орны удирдагчид энэхүү уулзалтыг хоёр орны харилцаа солилцоог цаашид ахиулах, хоёр орны эдийн засагт үр өгөөжөө өгөх хамтын төслүүдийг нээх боломж болгон ашиглахаар тохиролцов.
Сэтгэгдэл ( 0 )