Дэлхий нийтийг байлдан дагуулж буй BLACKPINK хамтлагийн YG энтертайнменттай хийсэн гэрээ энэ наймдугаар сард дуусгавар болсон. Хамтлагийн гишүүд гэрээгээ сунгах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд Жисү болон Женни нар өөрсдийн агентлагаа байгуулна гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж эхэлжээ.
News1-ийн мэдээлснээр Жисү болон Женни нар тус тусдаа өөрсдийн агентлагийг байгуулахаар бэлдэж байгаа гэнэ. Өөрсдийн агентлагийг байгуулсан ч BLACKPINK хамтлагийн үйл ажиллагаанд оролцох тал дээр YG энтертайнменттай хэлэлцсээр байгаа ажээ.
Энэ тухай YG энтертайнментийн зүгээс "BLACKPINK хамтлагийн гэрээг сунгах болон цаашдын үйл ажиллагааны тухай батлагдсан зүйл байхгүй байна" гэх тайлбар өгчээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр хамтлагийн гишүүн Рөүс гэрээгээ үргэлжлүүлэхээр болсон бол Лиса хоёр удаа өндөр дүнтэй гэрээнд гарын үсэг зурахаас татгалзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ха ха,