Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.26/ Төрийн ордон үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл, “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” Засгийн газрын тогтоолын төсөл, Ерөнхий сайдын Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан дүн, Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар, Ургац хураалтын явц зэрэг 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )