Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор “Цемент шохой” ТӨХК-ийг ТӨБЗГ-аас “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд шилжүүлж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн бүтцээр зохион байгуулсан. Тэгвэл тус компанийн ТУЗ-ийн анхны хурал 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр болж, цементийн үнийг бууруулах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өөрийн цахим хуудаснаа "За цементийн үнээ буурууллаа. Үнэ бууруулах төслөө ТУЗ-өөр батлууллаа. Шийдвэр гаргасан ТУЗ, Хувьцаа эзэмшигч “Эрдэнэс Монгол” нэгдэл, Ерөнхий захирал С.Наранцогт танд баярлалаа. Зах зээл дээрх хамгийн бага үнийг "Цемент Шохой" ТӨХК тогтоож байна. Хөтөл дэх үйлдвэрийн үнэ (НӨАТ) багтаад ууттай цемент тонн нь 331,100₮, шуудай нь 16,555₮, задгай цемент тонн нь 297,000₮ боллоо. Компани ТӨБЗГ-аас өмчлөлийн хувьд Эрдэнэс Монгол нэгдэлд долдугаар сард шилжин ирсэнээс хойш анхны ТУЗ-ийн хурал болж ийнхүү барилгын салбарт, айл өрхүүдэд хэрэгтэй нэн чухал шийдвэр гаргасанд баяртай байна" гэжээ.
Түүнчлэн "Үнээ бууруулахын тулд Цалин, эрүүл мэнд, нийгмийн хангамжаас бусад зардал, хөрөнгө оруулалтыг боломжит хэмжээгээр нь танаж, бууруулсан. Бүсээ чангалсан" хэмээн тодотгожээ.
Өнөөдрийн байдлаар цементийн зах зээлд дотоодын үйлдвэрлэгчдийн “Монцемент билдинг материалс” ХХК-ийн МОН цемент, “Мак цемент” ХХК-ийн МАК цемент борлуулагдаж байгаа бөгөөд хамгийн хямд үнийг “Цемент шохой” ТӨХК тогтоогоод байна. Тодруулбал, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг 42.5 маркийн нэг тонн задгай цементийн үнэ 297,000 төгрөг болж буурсан бол ууттай цемент 331,100 төгрөг, нэг шуудай цемент 16,555 (НӨАТ орсон дүн) төгрөг болж тус тус хямдруулжээ. Цементийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн 60 гаруй хувь нь төвлөрдөг Улаанбаатар хотод МАК, МОН-ы цемент барилгын материалын “44 дүгээр зах”, “Цайз” захад нэг тонн нь 420,000-440,000 төгрөг, импортоор орж ирж буй Хятадын цемент 360,000-380,000 төгрөгийн ханштай байна.
Сэтгэгдэл ( 4 )
ШАНДАСТАЙ ШИЙРТЭЙ ААВЫН ХҮҮ ГЭЖ НАРАНБААТАРЫГ ХЭЛНЭ ДЭЭ ХӨ
Энэ шивэртэй оймсыг солихоор болсон гэсэн яасан бэ? Өөрсдөө төмсөгдүүлчихсэн болоод чадаагүй тийм үү?
Mash zuv eh oronch zaluus baidagiig haruullaa.Uhaalag eh oronchid olon boloh boltugai.Turd bugashsan tonuulchidiig ustagah uymsan.MANiin pashistuudiig ustagah heregtei ene metiin zaluusiig turd gargah bolson.
Хятад цементтэй л өрсөлдөх ёстой шүү. Болж байна. Доошоо, бүр доошоо.