Л.Оюун-Эрдэнэ: Бүх зүйлийг төр хийдэг байдлыг өөрчилнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.09.26/ танхимын гишүүдийнхээ хамт Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ирэх оны төсвийг боловсруулж байгаа энэ үед хөгжлийн түншүүдийн санал бодлыг тусгах нь чухал. Энэ оны төсөв тэр чигтээ эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бол 2024 оны төсөв хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилготой. Цаашид бүх зүйлийг төр хийдэг байдлыг өөрчилнө. Тухайлбал, соёлын төв, спорт цогцолборыг заавал төр барьдаг байж болохгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана" хэмээн тодотгов. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.95.50) 2023 оны 09 сарын 27

зөв ер нь сургууль цэцрлэгээ эхлээд барьж дуусгая

0  |  0
Зоригт (103.57.95.235) 2023 оны 09 сарын 27

Битгий гуцаад байгаачээ

0  |  0
Top