Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.10.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ эхэнд би ямар ч гэмт хэрэг хийгээгүй, гэхдээ улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгч байгаагаа тодотголоо.
Тэрбээр "Улаанбаатар хотод 30 гаруй ажил олон асуудал шийдэгдээгүй ирсэн байна. Энэ асуудлуудыг шийдэх талд нь ажиллахаас өөр арга байхгүй. Миний хувьд ажлыг аваад төлөвлөгөөгөө гаргасан. Хуримтлагдсан асуудал байна. Хийх ажлаа тодорхойлоход Засгийн газрын дэмжлэг бодлогын хувьд тодорхой болгох хэрэгтэй байсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын түгжрэлийг сааруулах бодлого тодорхой болсон. Нэгдүгээр асуудал бол нийтийн тээврийн шинэчлэл. Хоёрт холбоос замын асуудал юм. Гуравт, замын хөдөлгөөн зорчилттой холбоотой асуудал. Дөрөвт, хууль эрх зүйн шинэчлэл болон хот хөдөөгийн ялгааг арилгах зэрэг нь тодорхой болсон. Би Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны гурав дахь дарга нь юм" гэлээ.
Түүнчлэн "Нийтийн тээврийн хөгжлийн түвшин ямар байна тэр хотын хөгжлийг тодорхойлдог тал бий. Улаанбаатар хотын хувьд 64 хувь нь хувийн авто машинтай байдаг. Нийтийн тээврийн салбарт нөхцөл байдал хүнд байгаа, бүгд ойлгодог. Гэхдээ сайдын ажлыг авахад миний бодсоноос хүнд байсан. Өвлийн цагт 280 автобус ашиглалтаас гарах болж байна. Хэцүү байгаагаа тоочоод байж болохгүй. Ажлаа хэрэгжүүлсэн. Миний хувьд энэ ондоо багтаагаад 100 автобус шийднэ гэж тоон дээр ач холбогдол өгсөн. Магадгүй энэ нь миний алдаа болсон байх. Би 500 гэж тооцоолж байсан автобусаа эхний ээлжид 810 автобус болгосон юм. Шалгарсан компани нь "Тэнүүн-Огоо" байсан. Бүх зүйл шалгагдана гэдгийг анхнаас нь мэдэж, хэлж байсан. Чанарын асуудал яригдана шүү гэдгийг ч хэлж байсан юм. Солонгост багаа ажиллуулсан. Үзүүлэлт сайжирсан гэдгийг хэлсэн. Тэрэнд нь итгэсэн. Итгэсэн ч гэсэн нарийн шалгах ёстой байсан байх. Тэр будаг, замаск дээр нь хяналт шалгалт хийх ёстой байсан байж болно, дутуу ажиллаж л гэж бодож байна. Гэхдээ яах вэ, өнөөдөр туршлаггүйтсэн гээд байх зүйл алга. Энэ хугацаанд хичээж ажиллалаа. Түгжрэл бол олонхийнхоо эсрэг шийдвэр гаргадаг. Засгийн газрын ажлыг сайн дураараа хүлээлгэж өгч байна. Автобусны дуулианаар нүүрсний хулгай дарагдах ёсгүй. Тэр битгий хэл автобусны жинхэнэ хулгай хүртэл яригддаг. Нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн ажил надаас болж зогсох ёсгүй" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 6 )
Тоо нь олширохоор хулгай хийх мөнгө нь арвижсан биздээ
МАН намын сонгуулийн мөнгө байхаа
Энэ хүн ажил хариуцах чадваргүй гэдгээ харууллаа. Хамгийн энгийн жишээ гэхэд жолооч 500 г хармаалдгийг зогсоосонгүй. Буудал дээр 2-3 уулаа зогсож байдаг шалгагч авгай нарыг жолоочийн хажууд зогсоогооч ээ гэж олон бичсэн дээ.Тэгээгүй. bye bye. Хувиараа хөдөлмөр эрхлэх цаг чинь болжээ.
ene hunii orond (nam hargalzalguigeer ) Mood iin zaluug songood ajliig n hiilgeesei, end tend sain duraaraa ene hunii ajliig hiigeed yavaad baisan. er n nam bus hiie buteee gesen zaluus (37-55) zunduu, manai namiin hatyalalgui, bidnii tsunhiig barij guideggui geed uzdeggui bh øø
өөрийгөө л өмөөрөх юм. хотын дарга өөрт нь огт хамаагүй төсөв захиран зарцуулах эрх тгжрэлийн сайдын эрх гээд байна. будаг шунх биш мотор, гол эд анги нь хуучин муу юм байна. хэрэглэж байсан автобусыг засаад ирүүлж гээд байна ш дээ. УИХ-ын гишүүнээсээ огцроод АТГ-т шалгуул.
Ene avtobus chin dan shiltei numan ramtai huuchin raman deer shine hodolgvvr taviad budsan l baisan ch de. deer hen ch haraad ali 1990 onii huuchin zagvariig harrad l heledee. bvr kassetiin hogjimtoi geed l bod doo. haan kassetiin hogjiltoi 2023 onii avtobus hiidegiig heleed ogooch hoo..