Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд өнөөдрийн /2023.10.04/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, "Ногоон автобус"-ын гэх тодотголтой хэргийн талаарх хууль, хяналтын байгууллагын Ажлын хэсгийн мэдээллийг сонсох аж. Тэрний дараа хариуцлага алдсан дарга нар, албан тушаалтнуудад Ерөнхий сайд хариуцлага тооцох талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн билээ.
Тэрбээр "Нийслэлд ужгирсан хоёр, гурван том асуудал бий. Газар олголт, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал бий. УИХ, Засгийн газрын хамтарсан Ажлын хэсгийг гаргахаар боллоо. Ерөнхий сайд нийслэлд болохгүй байгаа асуудал дээр шуурхай ажиллах шаардлага байна гэж үзсэн. Нийслэлд Засгийн газрын зүгээс тодорхой, томоохон арга хэмжээ авч ажиллах нь зөв. Ялангуяа авлигатай тэмцэх асуудлаар. Ногоон автобустай холбоотой асуудлаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм билээ. Гурав дахь өдөр Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Тэрний дараа Ерөнхий сайд хариуцлага тооцохоор болсон" гэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )