Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ өвөл 31.7 тэрбум төгрөгөөр нийслэлийн бондоор 24.500 тонн хагас коксжуулсан нүүрсийг БНХАУ-аас импортлож, 12 дугаар сарын 15-02 дугаар сарын 1-ийг хүртэл Нисэх, Яармаг, Налайх Багануур дүүрэг, Дархан-Уул аймагт туршина гэдийг хэлсэн.
Тэгвэл уг туршилтад дээрх дүүрэг, аймагт нийт 26.825 айл өрх хамрагдана гэх тооцоолол байна. Нэг айл өрхийг хамгийн багадаа 4 ам бүлтэй гэж тооцвол 107.300 хүн байгаа юм. Ингэж бодохоор 100 гаруй мянган хүний эрүүл мэнд, амь нас энд хөндөгдөж байна. Харин Б.Чойжилсүрэн сайдын яриад байгаа туршилтын арга Олон улсын иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад хэд хэдэн зүйл заалтыг зөрчжээ.
Тодруулбал,
Уг пактын 3 дугаар хэсгийн 6 зүйлийн 1.т Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.
3 дугаар хэсгийн 7-р зүйл Хэнд ч хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. Тухайлбал, өөрийнх нь чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилтад оруулж болохгүй.
19 дүгээр зүйлийн 1-т Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.
2-т Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.
3-т Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараах шаардлагаас үүдэн гарсан байх ёстой. Тухайлбал, бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаална гэж тус тус заажээ.
Сэтгэгдэл ( 4 )
\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Нисэх яармагийнхан яиар үйлтэй хүмүүс вэ түгжрэлийн туршилтанд нэг орох хортой утааны туршилтанд нэг орлх энэ дөрвөд өөрөө өөр дээрээ турш за юу
Энэ золиг яах л гэж байгаа болдоо...