Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ хүрээнд өнөөдрийн /2023.10.11/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, өнөөдрийн хуралдаанаар бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
Учир нь, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн даваа /2023.10.09/ гарагт танилцуулсан.
Үүнд:
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ялын хугацаанаас нь өмнө суллахгүй.
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах 20 жилийн ялыг 25 жил болгоно.
- Бага насны хүүхэд гэх ойлголтыг 14 нас гэж заасан байдгийг 16 нас болгон өөрчилнө.
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамруулахгүй.
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байсныг 30 жил болгох зэрэг заалт туссан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах 20 жилийн ялыг 25 жил болгох нь багдана. бүх насаар нь хорих эсвэл шууд цаазалах ёстой. Ийм шийдвэрийг эсэргүүцсэн УИХ-н гишүүдийг 2024 оны сонгуульд шууд унагах болно