Б.Энхбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 55 хувь, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.11/ боллоо. Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хүүхэд, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангалах тухай урьдчилсан байдлаар танилцууллаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Төслийн талаар танилцуулга хийнэ. Үүнээс өмнө иргэдээс нэг зүйлийг хүсэх байна. Энэ танилцуулгад дурдагдаж байгаа мэдээлэл, тоо нь олон иргэдийн сэтгэлийг түгшээх, хямрааж болзошгүй. Түгээхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг дэвэргэж, асуудалд хандахгүй байхыг хүсэж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Долоо хоногийн гэмт хэргийн мэдээллийг үзэхэд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдсэн байна. Амиа хорлох гэмт хэрэг 55 хувь, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувь, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн гэдгийг хэллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.25) 2023 оны 10 сарын 11

Хүчирхийлэгчийг шууд тайган болгох хуулийн заалт оруулж охид бүсгүйчүүдээ хамгаалъя

0  |  0
Ажиглагч(66.181.161.224) 2023 оны 10 сарын 11

Урд нь байнга гардаг хэргийг ХКН-н туршуул нямдорж, нямбаатар нар огт мэдээгүй юу,эсвэл нуун дарагдуулж байснийг, Энхбаяр олоод хэлчихдэг юмаа кккккк\n

0  |  0
Top