Уранд улстөржилт хэрэггүй, улсаа урагшлуулахаа бод

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

Өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад Төрийн айлчлал хийгээд буцсан бол энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилсан. Э.Макроныг айлчлах үеэр хоёр улсын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, өндөр технологи, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг ойртуулан дотносуулах тохиролцоо хийж чадсан түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо хэмээн дүгэнэсэн. Э.Макрон айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх аравдугаар сард Францад айлчлахыг албан ёсоор урьсан дагуу Ерөнхийлөгч маань тус хөршид айлчиллаа. Өнгөрөгч тавдугаар сарын айлчлалаар хоёр улсын Төрийн тэргүүний санал нэгдсэн гол асуудал бол Атомын цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Уран олборлох эсэх тухай маргаан сүүлийн олон жил өрнөж байгаа ч хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал нь нэг талд гаргаж чадлаа. Энэ үеэр Францын Ерөнхийлөгчийн түүхэн гэж хэлж болох анхны энэ айлчлал хоёр орны харилцааны нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ гэж байсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Э.Макрон нар харилцан тохиролцсон эдгээр асуудлууд нэг, хоёр жил биш, хэдэн арван жилээр тогтвортой үргэлжлэн хэрэгжинэ гэж хамтарсан мэдээлэл хийсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд манай улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээний  төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан юм.
 


Тэгэхээр уран бол улстөржүүлэх асуудал биш. Тэгээд ч уран нь өнөөдөр гэнэт сөхөгдөөд асуудал нь тэр дороо шийдчихэж байгаа хэрэг огт биш. Ураны акулууд эртнээс Монгол Улсыг хараандаа авсан. Францын “Арева” бол ураны салбарт 80 орчим жилийн түүхтэй аварга том компани. Тус компани нь анх 1996 оноос Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт геологийн эрэл хайгуул хийж эхэлсэн гэхээр энэ асуудал нь 27 жилийн өмнөөс эхтэй. Харин энэхүү хайгуулын үр дүнд 2002 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, “Дулаан-Уул”, 2010 онд “Зөөвч-Овоо” ордыг нээн, албан ёсоор нөөцийг нь бүртгүүлжээ. Тус компани эхлээд “Кожеговь” нэрээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан ч удаа дараа ураны эсрэг дайралтууд ирэх болсон.

Төрөөс ч юм уу, мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй байхад Иргэний нийгмийн байгууллагууд асуудал хөндөж, нийгэмд шуугиан тарьж байв. Энэ үед Засгийн газрын харьяанд Физикийн шинжлэх ухааны доктор Н.Тэгшбаяр даргатай Цөмийн энергийн газар гэх агентлаг байсан. Цөмийн энергийн газар нь мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой үйл ажиллагаа явуулж, хоёр улсын Засгийн газар хоорондын гүүр болохоос эхлээд иргэний нийгмийн байгууллагуудтай ч ойлголцохыг хичээн ажиллаж байсан. Н.Тэгшбаяр доктор физик, цөмийн салбарын толгой эрдэмтдийг нэгтгэн, гаднаас ч эрдэмтэн мэргэд урьж, энэ салбарт гэрэл гэгээ асаан ажиллаж байсан ч төр засгийн буруу бодлогоос үүдэн, энэ салбар эргэж унтсан гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Хэрвээ энэ агентлагийг татан буулгаагүй үйл ажиллагааг нь дэмжиж байсан бол Монгол Улс ураны салбарт байр сууриа эзлэхүйц цаг хугацааг өнгөрөөсөн. Ингээд олон талын зөв мэдээлэл өгч, мэргэжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан Цөмийн энергийн газар татан буугдсанаар энэ салбарт улаан гэрэл асаж, иргэний нийгмийн байгууллагууд ч хэлэх ярих хүнгүй дураар дургиж эхэлсэн байдаг. Энэ асуудал нь удаан хугацаанд үргэлжилж, тус компани нь “Арева Монгол” нэртэй  болсон. Мөн дараа нь 2018 онд “Бадрах энержи” нэртэй болон үйл ажиллагаа явуулж байна. Тус компанид нэрээ солих шаардлага байгаагүй ч Монгол Улсын Засгийн газраас өндөр хэмжээнд авч үзэх мэргэжлийн байгууллага байхгүй, дур зоргоор аашлах иргэний нийгмийн байгууллагаас болж нэрээ олон удаа сольсон болов уу гэж боддог. Харин олон жил гацаанд байсан энэ асуудлыг хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал хамтын ажиллагааны хүрээнд нэгэнт гараанаас гаргаж байгаа нь сайн хэрэг.

Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын мэдээллээс хүргэх нь зөв байх. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн өгсөн мэдээллээс харахад "Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг  САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөлөөр Парис хотод хэлэлцээ хийж, Талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадлаа" хэмээн мэдэгдсэн. Одоо тэгэхээр талуудын тохиролцооны протоколд үндэслэн, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина гэсэн байна. Арай ч иргэний нийгмийн байгууллага шиг учрыг нь ухалгүй босоод ирэх гишүүд үгүй биз гэж найдна. Гэвч сонгууль дөхөж байгаа энэ үед Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ гэх мэт “Хулхи эх орончид” парламентад байгаа гэдгийг бас мартаж болохгүй. Оюутолгойн гэрээг хэрхэн яаж гацааж, ард түмэнд буруу ташаа ойлголт өгч байсныг ч мартаж болохгүй. Мэдээж хэрэг, Засгийн газар урьд өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноог дүгнэн цэгнэж, Монголын баялаг Монголдоо илүү өгөөжтэй, Монгол хүндээ илүү хүртээмжтэй байх зорилго өвөртлөн амаар бус яриа хэлцлийг хийж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээний нөхцөлөө Францын талтай урьдчилан тохиролцсон ийм л үйл явдал боллоо.

Парисаас ирүүлсэн мэдээллээс харж байхад Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Эдийн засаг, техник, технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцсон гэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө  шууд хүртэнэ гэсэн үг. Эцсийн байдлаар гэрээ хэрхэн хийгдэх, Монгол Улсад үр ашигтай эсэхийг нээлттэй хийх байх. Тэгэхээр энэ тал дээр анхнаас нь хяналт тавиад явах эрх нь ч бий. Тэгвэл дэлхийд данстай Францын Засгийн газар “Орано” группын 89,99 хувийг хувьцааг эзэмшдэг, 17 улсад цөмийн энергийн чиглэлээр ажилладаг, 17 мянган ажилчинтай, дэлхийн топ гурван компанийн нэг юм. Франц улсад цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байна гэхээр манай улс эрчим хүчний хараат байдлаас ч богино хугацаанд гарч чадна гэсэн үг. Энэ төсөл нь нийт 47 жил үргэлжилнэ. Тухайлбал, бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх бөгөөд 2024-2027 онд гурван жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. Харин 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ. Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой төсөл юм.

Тэгэхээр уг төслөөс Монгол Улсад жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1.550 сая ам.доллар болохоор тооцоолжээ. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна. Өдгөө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах Энержи” компанийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нэмэгдэнэ гэх мэт эерэг үзүүлэлтүүд энэ төсөлд бий. Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд хоёр дахин өсч, нүүрсхүчлийн хийн ялгарлыг хоёр дахин бууруулах зорилго тавьсан нөхцөлд Монголын говиос олборлох эх үүсвэр үнэтэй хувь нэмрээ оруулна. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.30) 2023 оны 10 сарын 19

Ураны цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж УИХ-ын гишүүн асан Ундраа зүрх сэтгэлээсээ хөөцөлдөж байсан. Одоо нэг санаа нь амар байгаа байх даа. Монголд минь үр өгөөжтэй_ байгаль, хүн зон олондп минь ээл ивээлтэй байх болтугай.

0  |  0
Зочин(202.179.25.30) 2023 оны 10 сарын 19

Уранын үе шаттайгеоцизикийн болон геологи хайгуулууд, цааш нь нөөц тогтоон олборлох, хдрийн газрын гүнд хүхрийн хүчлээр уусган баяжуулах, гарч ирж буй баяжмалаа хуурайшуулан товчхондоо хийсвэрээр хөнгөхөн ойлгоход ураны шар нунтагаа гаргаж авна. Монголын говьд 3-4 орчим цөөхөн томоохон гүний усны нөөц бүхий бассей байдаг. Түүний нэг нь Амтгайн тойрмын өмнө талаар орших Гүний хоолой нэртэй усны нөөц бүхий газар байсан. . Үүнийг Оюцтолгой одоо өөрийн мэдэлд авч, шугам хоолойгоор авч дуусгаж бай Харин ураныг уусган баяжуулж олборлоход говийнхоо усны аль нөөцийг нууцаар шавхах болоо

0  |  0
зочин (202.9.46.108) 2023 оны 10 сарын 17

ураны олборлолт урагшаа

0  |  0
Irgen(103.212.117.208) 2023 оны 10 сарын 17

Amjilt

0  |  0
q(66.181.184.12) 2023 оны 10 сарын 17

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed

0  |  0
Zochinх(86.111.137.185) 2023 оны 10 сарын 17

Ураны үр ашиг олон талын ач холбогдолтой болохыг мэддэг учираас бид Орос -Хятадын хараат байдалаас гаргах том төсөлийг хөдөлгөж чадсанд баярлалаа.Өмнө нь дандаа хоёр тал болон хэрэлдсээр (Улс орныхоо төлөө гэдэг сайхан үгс ээр) хөгжиж чадахгүй 30 жил болж Дэлхийгээс хоцорчээ.Гэхдээ аливаа зүйлийн сайн муу 2 талын нь харж чадсан гэдэгт итгэж байнаа

2  |  0
Zochin(66.181.187.65) 2023 оны 10 сарын 17

Jagsaal tsuglaan hiij bga hvmvvs ihenhi sn duraaraa shantaaj hiij hden tsaas oloh gsen l hvmvvs gazar shoroo min geed uilj charlahaar eh oronch blchih uu

1  |  0
S(59.153.113.195) 2023 оны 10 сарын 17

SXN ZYGAATSI80955877

0  |  0
S(59.153.113.195) 2023 оны 10 сарын 17

ANYSDN80955877 45DESH SEXSY ERCHUUDD

0  |  0
S(59.153.113.195) 2023 оны 10 сарын 17

SEKSDN80955877

0  |  0
7(66.181.160.13) 2023 оны 10 сарын 17

Хэмх нүдээд тараа

0  |  1
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 10 сарын 17

Тэнэгээрээ түрий барьсан, эх оронч дүр эсгэсэн, гадны гар хөл бологчдыг Мөнхбаяр,Хулан нарын араас явуулж байх ёстой газар нь байлга.

1  |  3
уншигч(43.242.242.140) 2023 оны 10 сарын 17

ОРОСЫН ХӨЛСНИЙ УЛС ГЭДЭГ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ.

1  |  5
Зочин(66.181.161.51) 2023 оны 10 сарын 17

Ээ дээ, энэ ”эх орончид”-уу? Эд л улс орныг мөхөөнө.

2  |  4
Top