Х.Нямбаатар хуульд заасны дагуу ХОЁР ОРЛОГЧТОЙ ажиллана

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 19

Засгийн газрын өчигдрийн (2023.10.18) хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас чөлөөлсөн.

Улмаар түүнийг Засаг даргын нэгдүгээр орлогчоор  томилсон бол хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, судлаач О.Номинчимэгийг томилохоор болсон байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллах ёстой юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top