Хөдөө аж ахуйн зарим төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын хооронд тохиролцсоны дагуу Орост худалдаалах Монголын ноолууран бүтээгдэхүүний үнийг хоёр дахин бууруулах боломжтой гэж ОХУ-ын шадар сайд Викториа Абрамченко мэдээлжээ.
Монголд үйлдвэрлэсэн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахыг талууд зорьж байна. Хоёр улсын худалдааны саад тотгорын улмаас Монголын ноолууран бүтээгдэхүүний үнэ 50 хувь нэмэгддэг. Түүнчлэн, талууд онлайн худалдааны шугамыг нээх тохиролцоонд хүрчээ. Ингэхдээ зөвхөн бэлэн бүтээгдэхүүн төдийгүй түүхий эд, даавуу зэрэг орж байна. Оросын тал төлбөр тооцоог хийхдээ гуравдагч орны валютаас татгалзах асуудлыг хөндсөн байна. 2023 онд үндэсний валютаар төлбөрийг нь хийсэн худалдааны эргэлт хоёр дахин өснө гэсэн хүлээлттэй байна гэж ТАСС мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Эрээний юмыг оросоос зөөснөөс Эрээнээс нь шууд авбал дээр шүү.Бас орост зайрмагны үйлдвэрийн ажилчид нь зайрмаг хийж байгаа сүүндээ орцгоож байгаа бичлэг нь YouTube дээр байгаа ороод харцгаа,хулмастай зайрмаг долоогчид оо
Orosd ybj naimaa hiideg olon myangan hvn bna mongold chin za. zaaval ereen ybj hujaa hog tvvj ireh estoi yum uu hoo. orosiin hvns ervvl bas mod modon material barilgiin material ni mash ih ereltei bna. orosiin olon baraa mongold chanartai tul sain hudaladah bolon shuu. muu hujaa hurliiz nar l mongoliig gants hujaatai naimaa hiij bool bolgoh geed baih yumaa..
Оросын модон рубль хэнд хэрэгтэй юм?ханш нь тогтмол бууна,мөд зүгээр л цаас болно