Хайхгүй, хаахгүй, хүлээхгүй – ХААН Банк

2023 оны 10 сарын 26

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа улам бүр хүртээмжтэй, хялбар болгохын тулд ХААН Банк үргэлж шинийг эрэлхийлсээр ирсэн.

Энэхүү дижитал шилжилтийн хүрээнд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж буйн нэг нь теллергүй буюу өөртөө үйлчлэх дижитал банкны салбар юм. Хамгийн анхны дижитал салбар “Digi Go”-г энэ оны 4-р сард Хан-Уул дүүрэг, Яармагт байрлах ХААН Банкны Белмонте салбарын дэргэд нээсэн билээ. Бид энэхүү үйлчилгээгээ улам бүр өргөжүүлж ХААН Банкны АТМ болон Киоск машиныг хослуулсан дижитал цэгүүд болох “Digi corner”-ийг Улаанбаатар хот даяар байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн  50 гаруй салбарт байршуулаад байна. Эдгээр дижитал цэгүүдээр дамжуулан харилцагчид АТМ-аас авч болох бүх төрлийн үйлчилгээ, Киоск машинаас дансны тодорхойлолт, дансны хуулга, карт захиалах, гүйлгээ хийх зэрэг харилцагч заавал өөрийн биеэр банкны салбарт очиж авдаг байсан ихэнх үйлчилгээг цахимаар нэг дороос хийх боломжийг бүрдүүлсэн юм.

Улаанбаатар хотын хамгийн хүртээмжтэй сүлжээ дэлгүүр GS25-д дижитал цэгүүдийг байршуулснаар харилцагчид банк хайж цаг хугацаа алдахгүй, оочер дараалал хүлээх шаардлагагүй, 24 цагийн турш өөрт хэрэгцээт банкны үйлчилгээг хаанаас ч авах  боломжтой боллоо.

Харилцагч та  ХААН Банкны “Digi Go” гэсэн бичигтэй гэрэлт самбар байрласан GS25-ийн салбарууд үйлчлүүлэнгээ өөрт хэрэгтэй банкны үйлчилгээг аваарай.

Энэ ташрамд дурдахад, ХААН Банк Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран Киоск машинаас тоон гарын үсэг олгодог болох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Top