“Сургалт, хөгжлийн шилдэг стратегитэй байгууллага”-аар ХААН Банк шалгарлаа

2023 оны 10 сарын 26

Монголын хүний хөгжлийн консорциумаас “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг угтан зохион байгуулсан “HR awards 2023”-ын үеэр ХААН Банкийг “Сургалт, хөгжлийн шилдэг стратегитэй байгууллага”-аар тодруулан өргөмжиллөө.

Хүний нөөцийн салбарын шилдгүүдийг тодруулдаг энэхүү арга хэмжээ өнөө жил “PEOPLE FIRST–Care, Develop, Share” уриан дор болж, хүний нөөцийн 1500 гаруй мэргэжилтнийг нэг дор цуглуулснаараа онцлог байлаа.  

Суралцахуйг эрхэмлэгч байгууллага болох зорилгын  хүрээнд ХААН Банк нь ажилтан бүр хүссэн сэдвээ сонгон суралцах боломжтой дотоодын цахим сургалтын “KB Academy” цахим сургалтын платформыг 2019 онд анх нэвтрүүлж, ажилтнуудын хүсэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр, карьер төлөвлөлт, ментор болон көүчинг хөтөлбөрийг боловсруулан тогтмол сайжруулан хэрэгжүүлж ирсэн. Мөн 2023 онд “KB Academy” платформ шинэчлэгдэн цар хүрээгээ тэлж, ажилтнууд  хаанаас ч хэзээ ч зайнаас  суралцах боломжийг бүрдүүлсэн юм. Үүний үр дүнд Монгол орны өнцөг булан бүрд буй ХААН Банкны ажилтнууд мэргэжил, чиглэл, байршил харгалзахгүйгээр суралцан хөгжих тэгш боломж, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлсэн билээ.

Үүнээс гадна ХААН Банк 2022, 2023 онуудад жил дараалан “LinkedIn Learning” олон улсын цахим сургалтын платформын “Talent awards”-аас олон улсын хэмжээнд “Суралцахуйг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарч байв.

Цаашдаа ч ХААН Банк нь ажил  горилогчдын тэргүүн сонголт компани байхын тулд ажлын орчин нөхцөл, цалин, урамшуулал, удирдлага, хамт олны харилцаа, өсөн дэвших боломж, сургалт хөгжил, байгууллагын соёлоор манлайлагч төдийгүй сургалт хөгжлийн бодлого, системээ тогтвортой сайжруулан ажилласаар байх болно.

 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Top