Төрийн албаны зөвлөл гэх сүрхий нэртэй ч “даржин” газар өөрсдөө хуулиа мөрдөхгүй, ихэс дээдсийн томилгоог хаацайлж суудаг юм биш биз гэх хардлага бий. Тэр тусмаа Төрийн агентлаг газар, мэргэжлийн мэргэшсэн алба хаагчдын дунд ихээхэн тархжээ.
Энэ тухай олон зүйл дурдаж болох ч ганц нэгэн жишээ татъя. Тухайлбал, 2019 оноос хойш хууль бус “Түр дарга”-аар удирдуулж ирсэн Стандарт, хэмжилзүйн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт өнгөрөгч зургаадугаар сард болж, С.Батбаатар тус агентлагийн даргаар томилогдох болзлыг хангасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл Түр орлон гүйцэтгэгчээр Б.Ууганбаяр гэх нөхөр ажиллаж байгаад салбарынхан ихээхэн бухимдалтай байгаа. Арга ч үгүй, сонгон шалгаруулалтад тэнцсэн Төрийн жинхэнэ албан хаагч нь байхад “Түр дарга”-тай олон сарын нүүр үзэж байгаагийн цаана хэн нэгний эрх ашиг байгаа гэх хардлага юм. Нөгөө талаар урьд өмнө тус агентлагийг удирдаж байсан Б.Билгүүн “Түр дарга” байсан бөгөөд салбарт нь хууль бус зүйл ихээхэн өрнөж байсныг ярьж бичдэг. Одоо ч энэ хууль бус ажиллагаа нь Б.Ууганбаярт уламжлагдан үлдсэн байх магадлал өндөр байна. Юу гэвэл тус агентлагт нэг ангийн гурван хүн ажиллах, тэтгэврийн нас нь болж өнгөрсөн нөхөд ч байгааг дуулгав.
Ингэхээр юуны өмнө агентлагийн дарга нь сонгон шалгаруулалтад ороогүй нэг нөхөр хууль зөрчин алба хашиж байгаа бол түүний удирдлагад ажиллаж байгаа хүмүүс ч хууль бус байгааг энэхүү хоёр гуравхан жишээ өгүүлнэ.
Тодотговол, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3.1.1 болон 3.1.11-д “Нэг газар нэгжид нэг ангийнхан ажиллахыг хориглоно” гэсэн заалтыг Стандарт хэмжилзүйн газар ажиллаж байгаа нэг ангийн гурван нөхөр зөрчиж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46.3-т “Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана” хэмээн заасныг тус тус зөрчсөн. Төрийн зарим агентлаг газарт энэ мэт хууль бус зүйл байгаа нь салбарынхны бухимдлыг хүргээд зогсохгүй Төрийн албаны зөвлөл ажлаа хийж чадахгүй байгааг харуулж буй хэрэг. Төрийн албаны зөвлөл үнэхээр ажлаа хийж байгаа бол тус агентлагт энэ мэт хууль бус зүйл өрнөхгүй.
Тэр тусмаа Шадар сайд бүхий л салбарт стандарт мөрдүүлж ажиллах тухай бодлого гарган ажиллаж байхад Төрийн албаны зөвлөл нь эсэргүүцэж байгаа мэт ажиллаж байна. Учир нь Шадар сайдын энэхүү бодлогыг голлон хэрэгжүүлэх учиртай өөрийнх нь харъяа Стандарт, хэмжилзүйн агентлагт байгаа хууль бус үйлдлийг Төрийн албаны зөвлөл хараагүй, сонсоогүй мэт сууна.
Бид энэ тухай тодруулахаар удаа дараа Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газар, Сонгон шалгаруулалтын газар, Захиргаа, удирдлагын газар руу тус тус холбогдсон ч хариу өгсөнгүй. Тиймээс мэдээлэх үүргийнхээ хүрээнд тус агентлагаас ирсэн алба хаагчдын гомдлыг хэвлэлийн хуудсаар хүргэж байна.
Х.ӨЛЗИЙТ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Baatarzorig pizdaag zailuul
Томилох эрх бүхий албан тушаалтан, ЗАСАГ ТӨР томилохгүй байна шүүдээ түмэн минь.
Яг үнэн
Эд нарыг одоо болимоор юм аа.
Төрийн албаны зөвлөл уг нь төрийн жинхэнэ албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах ёстой юм. Харамсалтай нь дарга нарын томилгоог хамгаалдаг л газар болж хувирсан. хууль бус үйлдлийг нь хуулийн дагуу гэж нотолдог, хаацайлдаг, жирийн төрийн алба хаагчаа бол нохойны дайтай ч тоохгүй.\n
БААТАРЗОРИГ ГЭДЭГ ЭНЭ ӨМХИЙ КОММУНИСТ ЗАЙЛААЧЭЭ ТӨРӨӨС ҮХСЭН МАНУУХАЙ